Хоосон зогсоолоо тогтмол орлого болго

Оффис, орон сууц, худалдааны төвийн зогсоолоо AiPark-д нэмээд орох, гарах бүрийн бүртгэл, автомат төлбөр тооцоо, өдөр бүрийн орлогын задаргааг нэг самбараас удирд. Суурилуулалт 10 хоногт.

Суурилуулалтын төлбөргүй
Сарын гэрээ, хугацаа заалтгүй
24/7 дэмжлэг

0%

Орлогын дундаж өсөлт

0%

Дундаж дүүргэлт

0 хоног

Суурилуулах хугацаа

Улаанбаатарын зогсоолын эзэд бидэнд итгэдэг

Зогсоол чинь мөнгө алдаж байна уу?

Гараар удирддаг зогсоолын ихэнх эзэн эдгээр асуудалтай тулгардаг.

Бэлэн мөнгө алга болдог

Хүлээн авагчийн гар дээрх бэлэн мөнгийг хянах боломжгүй. Дундажаар орлогын 15–20% нь бүртгэгддэггүй.

Хэн орж гарсан нь тодорхойгүй

Дугаарын бүртгэл дэвтэр дээр. Маргаан гарахад нотлох баримт байхгүй.

Хоосон зай үрэгддэг

Ажлын бус цагт зогсоол хоосон. Хэн зогсож болохыг зарлах суваг байхгүй.

Тайлан гаргахад цаг их зарцуулдаг

Сар бүр Excel дээр гараар нэгтгэх. Аль цаг, аль өдөр ашигтай байгааг мэдэхгүй.

Зогсоолоо бүрэн хяналтдаа ав

Техник хангамж, программ хангамж, төлбөрийн систем — бүгд нэг багцад.

  • Дугаар таних камер

    Орох, гарах бүрийг автоматаар бүртгэнэ. Хүний оролцоо, шаардлагагүй ажилтан үгүй.

  • Автомат төлбөр тооцоо

    QPay, картын төлбөр апп дотор. Өдрийн орлого маргааш нь танай дансанд шилжинэ.

  • Гарсан машины задаргаа

    Төлбөртэй, үнэгүй, төлөөгүй гарсан машин бүрийг тусад нь харуул. Алдагдал хаана гарч байгаа нь тодорхой.

  • Орлогын тайлан

    Өдөр, цаг, тээврийн хэрэгслээр задалсан тайлан. PDF, Excel-ээр татаж авна.

  • Уян хатан тариф

    Цагийн, өдрийн, сарын, VIP тариф. Ачаалалтай цагт өөр үнэ тогтоох боломжтой.

  • Оршин суугчийн хяналт

    Оршин суугч, түрээслэгчдэд байнгын зөвшөөрөл олго. Зочдоос төлбөр ав.

01/02

Бүх зүйл нэг дэлгэцэн дээр

Утас, компьютер — хаанаас ч зогсоолоо удирдаарай.

  • Орсон, гарсан бүрийг дугаараар бүртгэх
  • Төлбөртэй, үнэгүй, төлөөгүй задаргаа
  • QPay, карт, бэлэн, дансаар задалсан орлого
  • Машин бүрийн зураг — маргааны нотолгоо
  • Тайланг Excel-ээр татах
  • Олон салбарыг нэг дансаар
Салбар:Сүхбаатарын зогсоол5 хоног

Хяналтын самбар

Нийт орсон машин

1,318

Төлбөр төлсөн машин

706

Үнэгүй гарсан машин

403

Нийт орлого

2,832,500₮

Гарсан машины задаргаа

Төлбөртэй70656.2%Үнэгүй40332.1%Төлөөгүй14711.7%

Орлого төлбөрийн хэлбэрээр

09-1909-2009-2109-2209-23
QPay2,558,000₮Карт268,000₮Бэлэн9,500₮

Сүүлд гарсан машин

9027УНБ20минQPay1,000₮
0094УАМ6ц 14минQPay13,000₮
5761УЕМ40минКарт1,500₮
6717УАК10минҮнэгүй—

4 алхам, 10 хоног

Хүсэлт илгээснээс эхний орлого хүртэл.

1

1 хоног

Хүсэлт илгээх

Зогсоолынхоо байршил, орон тоог үлдээгээрэй. Бид 24 цагийн дотор холбогдоно.

2

2–3 хоног

Газар дээрх үзлэг

Инженер маань ирж хэмжилт хийж, камер, хаалтны байршлыг тогтооно. Үнэгүй.

3

4–8 хоног

Суурилуулалт

Камер, хаалт, интернэт холболт — 2–5 хоногт. Танай ажил зогсохгүй.

4

9–10 хоног

Нээлт ба сургалт

Самбарын сургалт хийж, тарифаа тохируулаад ажиллуулна. Дараа нь 24/7 дэмжлэг.

Танай зогсоол хэдийг олох вэ?

Гурван утгыг тохируулаад ойролцоо сарын орлогоо хараарай.

Танай зогсоол хэдийг олох вэ?

40
1,500₮
10
70%

Сарын нийт орлого

12,600,000₮

Өдрийн орлого420,000₮
Танд ногдох (85%)10,710,000₮
Жилийн орлого128,520,000₮

Тооцоо нь ойролцоо утга бөгөөд гэрээний нөхцлөөс хамаарч өөрчлөгдөж болно.

Операторын хяналт, шуурхай засвар

Зогсоол чинь ганцаараа ажиллахгүй. Операторууд маань 24/7 хянаж, тулгарсан асуудлыг ихэвчлэн алсаас, шаардлагатай үед газар дээр нь шийднэ.

24/7

Операторын хяналт

3 мин

Дундаж хариу өгөх хугацаа

92%

Алсаас шийдэгддэг

4 цаг

Газар дээрх засвар

  • Камер, хаалт, төлбөрийн төхөөрөмжийн ажиллагааг автоматаар хянана
  • Жолооч гацвал оператор алсаас хаалтыг нээнэ
  • Асуудал илэрмэгц танд мэдэгдэж, шийдсэн тухайгаа тайлагнана
  • Засвар үйлчилгээ гэрээнд багтсан — нэмэлт төлбөргүй

Сүүлийн дуудлага

Шийдэгдсэн
  1. 14:32:06Орцны камер холболт тасарлааАвтомат илрүүлэлт
  2. 14:32:09Жижүүр операторт дуудлага очлоо3 секундын дотор
  3. 14:33:41Оператор алсаас шалгаж, дахин холболооГазар дээр очих шаардлагагүй
  4. 14:35:12Хэвийн ажиллагаа сэргэвЭзэнд мэдэгдсэн

Нийт 3 мин 06 сек

Түгээмэл асуултууд

Хариултаа олохгүй байна уу? Бидэнтэй шууд холбогдоорой.

AiPark төлнө. Камер, хаалт, суурилуулалт, засвар үйлчилгээ бүгд бидний зардлаар. Та зөвхөн орлогоосоо тохиролцсон хувийг өгнө.

Зогсоолоо орлого болгоё

Мэдээллээ үлдээгээрэй. Бид 24 цагийн дотор холбогдож, үнэгүй үзлэг товлоно.

Үнэгүй газрын үзлэг
Тоног төхөөрөмж үнэгүй
10 хоногт ажиллуулна

Эсвэл шууд залгаарай

+976 77071071info@gertu.io
Даваа–Баасан, 09:00–18:00

Зогсоолоо орлого болгоё

Мэдээллээ үлдээгээрэй. Бид 24 цагийн дотор холбогдож, үнэгүй үзлэг товлоно.

+976 7000 1234